Үйлчилгээ

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)

Төслийн байгаль, нийгмийн нөлөөллийг судалгаа, тооцоонд тулгуурлан тодорхойлж, хууль журмын дагуу тайланг боловсруулна.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)

Сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээг хариуцах этгээд, хугацаа, төсвийн хамт төлөвлөнө.

Хяналт шинжилгээ, аудит

Ус, хөрс, агаарын түүвэр авч шинжилж, байгаль орчны төлөв байдлыг тогтмол хянана.

Байгаль орчны хохирлын үнэлгээ

Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь аргачлалын дагуу үнэлж, мөнгөн дүнгээр тооцно.

Ургамал, амьтны судалгаа

Төслийн талбай дахь ургамал, амьтны төрөл зүйл, тэдгээрийн амьдрах орчныг судалж бүртгэнэ.

Нөхөн сэргээлт

Ашигласан газрыг нөхөн сэргээх техникийн болон биологийн арга хэмжээг төлөвлөж, хэрэгжилтийг хянана.

Зөвлөх үйлчилгээ, сургалт

Эрсдэлийн үнэлгээ, зөвшөөрөл авах үйл явц, байгаль орчны хууль тогтоомжийн талаар зөвлөж, сургалт зохион байгуулна.